Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.01.11. 12:11 88 0

Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслээс QR шаардахгүй

Нийслэл дэх хөл хориог сулруулсантай холбоотойгоор өнөөдөр буюу нэгдүгээр сарын 11-ний даваа гарагаас QR код үйлчлэхгүй, дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцоно гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээлсэн билээ. Өөрөөр хэлбэл, ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилж, амралтын өдөр үйлчлэхгүй байх шийдвэр хэвээрээ юм.

  • Нэг, зургаагаар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Даваа гаригт; 
  • Хоёр, долоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Мягмар гаригт;
  • Гурав, наймаар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Лхагва гаригт;
  • Дөрөв, есөөр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Пүрэв гаригт
  • Тав, тэгээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Баасан гаригт зорчино.

0 сэтгэгдэл байна.