Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.01.12. 10:22 208 0

ОБЕГ: Хөвсгөлийн Ханх суманд дахин газар хөдөллөө

Өнөө өглөө буюу 2021.01.12-ны 05:33 минутад Хөвсгөл аймагт 6.6-6.8 магнитуд газар хөдлөлт боллоо. Энэ газар хөдлөлт Хөвсгөл аймгийн Ханх суманд илүү хүчтэй мэдрэгдсэн ба Улаанбаатарт ч мөн газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн юм.

Харин энэ үеэр иргэдэд зарлан мэдээлэх дуут дохиог яагаад дуугаргаагүй талаар ОБЕГ-ын албаны хүнээс тодруулахад "Аливаа газар хөдлөлтийг урьдчилж мэдэх боломжгүй байдаг. Хэрэв Одон орон геофизикийн хүрээлэнгээс дахин газар хөдөлж магадгүй гэсэн мэдэгдлийг бидэнд өгвөл иргэдэд анхааруулах газар хөдлөлтийн гамшгийн аюулын дуут дохиог дуугаргах юм. Тиймээс тус хүрээлэнгээс ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй учир дохио өгөөгүй. Мөн голомт нь Хөвсгөлд байсан ба энэ нь Улаанбаатарт зөвхөн мэдрэгдсэн учир гамшгийн зарлан мэдээллийг хийгээгүй. Одоогоор Улаанбаатарт ямар нэгэн хохирол учраагүй бол Хөвсгөлд ерөнхий боловсролын нэг сургуулийн барилга цуурсан гэх мэдээлэл бидэнд байна" гэсэн юм. 

 

 

0 сэтгэгдэл байна.