Онцлох мэдээ / Хөндүүр сэдэв
22
2021.01.12. 12:15 176 0

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ байшингаа санаатайгаар шатаажээ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Нуурмагт багийн "Хамар даваа” гэдэг газар тус сумын харьяат малчин Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 5х5 метрийн хэмжээтэй байшингаа санаатайгаар шатаажээ. Гал түймрийг орон нутгийн иргэд ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт малчин Б (46 настай, эрэгтэй) өртөж нас барсан тухай мэдээллийн тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгч аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.

 

0 сэтгэгдэл байна.