Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.01.14. 11:24 353 0

Баянзүрх дүүргийн Амгалангийн задгайгаас коронавирусын сэжигтэй тохиолдол илэрсэн

Өнөөдөр /2021.01.14/ коронавирусийн халдварын 10  тохиолдол шинээр бүртгэгдлээ. Улсын хэмжээнд коронавирусийн халдварын 1479 тохиолдол бүртгэгдлээ. Халдварын 10 голомтоос гурван голомт өндөр идэвхжилтэй байна.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "НЭМҮТ-ийн лабораторид эрүүл мэндийн байгууллагуудын 2426 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Дэлхий дахин халдварын тархалт улам нэмэгдэх хандлагатай байна. АНУ, Энэтхэг, Бразилд халдварын тархалт улам өндөр байна. Англид бүртгэгдсэн мутацид орсон коронавирус халдварын тархалтыг эрчимжүүлэхэд улам их нөлөөлж байна хэмээн АНУ-ын эрдэмтэд дүгнэж байна" гэлээ. 

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 978 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, 

Улаанбаатарт 652

Сэлэнгэ аймагт 217

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Говьсүмбэр аймагт 4

Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1479, эдгэрсэн 909 байна. 62.4 хувь нь эдгэрсэн.

0 сэтгэгдэл байна.