Нэгдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 983 дуудлага иржээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутаг 2 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр –2
- Мөргөлдөх хэлбэрээр-5
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
- 2021.01.13-ны 17.15 цагийн орчим Дорнод аймаг, Баяндун сум, 4-р баг, /сумын төвөөс урагш 2 км/, шороон замд "Онгоцны даваа” гэх газар Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч Б гэмтэж, жолооч А-н амь хохирсон ,
- 2021.01.13-ны 22.20 цагийн орчим Баянхонгор аймаг, Богд сум, 6-р баг, /аймгийн төвөөс баруун ургаш 130км/ шороон замд "Хориулт” гэх газар Toyota Prius маркийн автомашины жолооч Н нь явган зорчигч Б-г мөргөж амь насыг нь хохироосон.
- 2021.01.11-ний өдрийн 00:49 цагийн орчимд СХД-ийн 22 дугаар хороо 0151 цэргийн ангийн хойд замд Toyota prius маркийн автомашин Hino Ranger маркийн автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын 2 хүний амь нас хохирсон.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 198 зөрчил ирлүүлсний 100 нийслэлд, 98 орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: ТЦА
0 сэтгэгдэл байна.