Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.01.18. 11:23 235 0

ЭМЯ: Ханиад гэж бодон өвчнөө хүндрүүлэн сүүлийн тохиолдлууд маш хүнд ирсэн

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцуулж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 9115 хүнд шинжилгээ хийхэд 9 хүнээс коронавирус илэрлээ. Улаанбаатарт шинээр есөн тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал, 25 дугаар эмийн сан буюу Монос эмийн санд батлагдсан тохиолдлын хавьтал 4 хүн, Баянзүрх дүүрийн ТҮК-ийн 3 хүн, өмнөх батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтал хоёр хүнээс халдвар илэрсэн. Тэд бүгд тусгаарлалтад байсан.Ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл өөрийгөө тусгаарлах, эмнэлгийн байгууллагыг дуудаж үйлчлүүлэхийг онцгой анхаарууллаа. Ханиад гэж бодон өвчнөө хүндрүүлэх асуудал их байгаа учраас сүүлийн 3-4 тохиолдол маш хүнд ирсэн.

 

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 1025 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, 

Улаанбаатарт 699

Сэлэнгэ аймагт 217

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Говьсүмбэр аймагт 4

Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1526, эдгэрсэн 967 байна. 

24 цагт 20 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

 

0 сэтгэгдэл байна.