Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.01.18. 11:59 205 0

Цанын бааз, ТҮЦ зэрэг үйл ажиллагааг хязгаарласан нэгжүүдийг нээнэ

Цанын бааз, цахилгаан бараа болон тавилгын дэлгүүр, ТҮЦ-үүдийг нээх талаар мэдээлж байна. Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан бямба гарагт болсон.

Энэ үеэр үйл ажиллагааг нь хязгаарласан зарим чиглэл, салбаруудыг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцсэн байна. Зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээний тодорхой чиглэлүүдийг халдвар хамгааллын дэглэм, шаардлагуудыг мөрдүүлэн энэ долоо хоногт нээхээр боллоо. Тухайлбал, Цахилгаан бараа, Тавилга Гар утасны төвлөрсөн худалдаа, Түргэн үйлчилгээний цэг, Цанын баазын үйлчилгээ зэрэг багтаж байна. Мөн иргэдийн агаарт гарах, ууланд алхах зэргээр дархлаа, эрүүл мэндэд чиглэсэн үйлдлийг дэмжих хүрээнд зарим цэгүүд, зогсоолуудын үйл ажиллагааг эргэн хэвийн горимд шилжүүлэх юм. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 11-нээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 18 салбар чиглэлийн үйл ажиллагаанд нэр дурдан хязгаарлалт тогтоож, бусад бүх төрлийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний үйл ажиллагааг нээсэн. Ийнхүү халдварын тархалтын нөхцөл байдалд хийсэн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн байгууллагуудын саналд үндэслэн үе шаттайгаар нээж байна.

 

 

0 сэтгэгдэл байна.