Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.01.19. 11:25 220 0

ЭМЯ: Биеийн байдал маш хүнд хоёр хүн байна

 

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 18-ны өдөр нийт 17646 хүнд PCR шинжилгээ хийхэд 10 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Улаанбаатарт 10 тохиолдол нэмэгдлээ. Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьталаар ажиглан тусгаарлагдсан 10 хүнээс илэрсэн. 2735 хүн хоёрдогч хавьтлаар гэрийн хяналтад байна.

 

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 1035 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, 

Улаанбаатарт 709

Сэлэнгэ аймагт 217

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Говьсүмбэр аймагт 4

Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1536, эдгэрсэн 995 байна. 

Халдвар авсан 28 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 530 хүн эмчлүүлж байна” гэв.

 

 

0 сэтгэгдэл байна.