Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.01.19. 11:58 207 0

Шинэчлэн баталсан 541 нэр бүхий хөнгөлөлттэй эмйин жагсаалт

 

Эрүүл мэндийн даатгалын сангаас 141 ерөнхий нэршлийн болон 541 худалдааны нэршлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр жагсаалтаа шинэчлэн баталсан.

"Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ”-ний шинэчилсэн жагсаалтыг ЭНД дарж харна уу. 

Эрүүл мэндийн салбарын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 01-ээс эхлэн иргэд хөнгөлөлттэй эмийг өөрт ойр эмийн сангаасаа авах боломжтой болоод байгаа юм.

Тодруулбал,  эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч бичдэг болсноор иргэд боломжтой үедээ эмээ бичүүлээд авах зохицуулалт хэрэгжиж байна.

2020 оны арваннэгдүгээр сарын 02-ноос 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд бүх шатлалын эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хөнгөлөлттэй эмийн 438095 жор цахимаар бичсэнээс 47 хувь нь даралт бууруулах эм  эзэлж байна.  Харин эмийн сангаас авсан эмийн тоо 368,035 байна.

Шинэчлэн баталсан 541 нэр бүхий хөнгөлөлттэй эмйин жагсаалт

 


 

0 сэтгэгдэл байна.