Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.01.20. 10:53 214 1

Я.Содбаатар дэндүү хүнлэг бус харьцсанд уучлалт хүсэв

"Өргөө" амаржих газарт өнөөдөр (2021.01.19) амаржсан эхээс PCR шинжилгээ авахад халдвар авсан нь тогтоогдсон. Улмаар эх, нярай хоёрыг ХӨСҮТ-д хүргэхээр авч явахдаа нимгэн халаад, гэрийн шаахайтай эмнэлгээс гаргасан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байна. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар сошл хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийжээ.

Тэрбээр "Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхэд халдвар илэрч ХӨСҮТ-д шилжүүлэн тээвэрлэхдээ дэндүү хүнлэг бус харьцсанд УОК-ын даргын хувьд тухайн эмэгтэй болон түүний  ар гэрийнхнээс уучлал хүсэж байна. 

Гүйцэтгэл дээр алдаа гаргасан, хүнлэг бус харьцсан холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.

Бид хамтдаа аюулт цар тахалтай тэмцэж байна. Гэхдээ аливаа асуудалд иргэнтэй харьцахдаа хүнлэг ёсоор хандаж, ажилдаа сэтгэлээсээ хандах нь төр түмэндээ тангараг өргөсөн төрийн албан хаагчдын үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй" гэсэн юм. 

 

1 сэтгэгдэл байна.

Зочиэн
2021.01.20 11:17
Заавал зөөх ямар хэрэг басан.Эмнэлэгт байгаа хүнийг өөр өрөөнд оруулна биздээ.Ариутгал цэвэрлэгээгээ арай ахиухан 5 арчдаг байсан бол 10 арчихад л болно.Дэндүү арчаагүй сэтгэх чадвар нь устцан юмс байдаг юмуу.Ер энэ тусгаарлалт энэ тэрээ болиочээ.арай хэт сүржигнээд хошин шогийн жүжиг болоод байна.