Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.01.20. 11:54 105 0

Шинээр 32 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 1067 боллоо

 

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 19-нд нийт 13318 хүнд PCR шинжилгээ хийхэд  32  хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Улаанбаатарт 32 тохиолдол нэмэгдлээ.

 

Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны нэг орцны зургаан айлын 13 хүнээс коронавирусийн халдварт өртсөн. Тухайн байрнаас өмнө нь батлагдсан 2 тохиолдол бүртгэгдсэн байсан учраас хоёр дахь удаагаа тусгаарлагдаж байна. Орцонд нь халдвар илэрсэнтэй холбоотойгоор оршин суугчдын ажилладаг газруудад тандалт хийж байгаа. Тэдний дотор ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эмч байсан учраас тус төв дээр халдварын голомтын хариу арга хэмжээг авч ажиллалаа. Өчигдөр ЭХЭМҮТ-ийн 900 гаруй хүн шинжилгээнд хамруулсан бөгөөд одоогоор 600 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гараад байна. Бусад шинжилгээ тандалт үргэлжлэн хийгдэж байна. "Монос" эмийн сантай холбоотойгоор тусгаарлагдаж байсан гэр бүлээс улбаатай өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүсээс халдвар илэрлээ. Нэгдүгээр төрөхт төрсөн ээжийн гэр бүлийн 5 хүнээс халдвар илэрсэн. Энэ хүрээнд 375 хүнийг шинжилгээнд хамруулахад коронавирус илрээгүй. Баянзүрх дүүргийн ТҮК-ийн зургаан ажилтнаас халдвар илэрсэн. 

АТГ-ын нэг ажилтнаас халдвар илэрсэн. Түүний гэр бүлийн хүнээс коронавирус илэрсэн. 

Сүүлийн 24 цагт 38 хүн эдгэрч гэртээ гарсан" гэлээ.

 

 

0 сэтгэгдэл байна.