Коронавирусийн халдвартай нь батлагдсан эхийг "Өргөө" амаржих газраас ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэх дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл ил болсоноор олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна. Энэ асуудалтай холбогдуулж Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байгаа. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, "Өргөө" амаржих газрын дарга Г.Баясгалан нарыг албан тушаалаас нь чөлөөлөх захирамж гаргалаа.
2 сэтгэгдэл байна.