Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.01.23. 10:18 108 0

Бүх төрлийн бараа худалдаа, үсчин, гоо сайхны үйлчилгээ нээгдэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. 

Захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн хязгаарлах салбар, чиглэлийг хавсралтаар баталжээ. Ингэснээр 2021 оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлж байна.  Үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуй нэгжүүд мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлсэн түр заавар, үйл ажиллагаанд баримтлах тусгай шаардлагыг мөрдөнө.

Харин олон нийтийг хамарсан хурал цуглаан, хурим найр, хүлээн авалт, бүх төрлийн баяр, үзэсгэлэн худалдаа, цахим тоглоом, спорт арга хэмжээ, саун бассейн, бариа засал, амралт жуулчны бааз, нийтийн халуун усны үйлчилгээг хязгаарласан хэвээр байх юм.

0 сэтгэгдэл байна.