Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.01.24. 10:21 138 0

Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо

Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны 4, 5 дугаар хэсэгт Ковид 19 цар тахлын голомтлон тархах нөхцөл байдал үүсэж 2021 оны нэгдүгээр сарын 24-ний өглөөний 06:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 22:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоох тухай Засаг даргын захирамж гарлаа.
Захирамжийн дагуу Хоёрдугаар хорооны 4, 5 дугаар хэсгийг цагдаагийн хамгаалалтад авч байна. Тухайн хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоож, иргэдийг шинжилгээнд хамруулна гэж Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.

0 сэтгэгдэл байна.