Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.01.24. 11:07 268 0

Өнөөдөр илэрсэн 16 тохиолдлын ес нь Баянзүрх дүүргийн нийтийн байрны иргэд байна

 

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.01.24/ 11:00 цагийн ээлжит мэдээллийг хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 12848 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 16 хүнээс халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нийтийн байрнаас есөн тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс тэр орчмын хэсгийг хөл хорьж, голомтын тандалт хийж байна. Ойролцоогоор 1000 гаруй хүнд шинжилгээ хийж байна. Бусад тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илэрлээ. Өнгөрсөн хоногт 24 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа" гэлээ. 

 

0 сэтгэгдэл байна.