Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.02.4. 11:42 194 0

Амгалан амаржих газрын хоёр хүнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын шинэчлэгдсэн мэдээллийг хүргэж байна. 

Хоёрдугаар сарын 04-ний 11:00 цагийн байдлаар Монгол улсын хэмжээнд шинээр 31/16960 хүнд шинжилгээ хийсэн/ хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 1890 боллоо. Үүнээс дотоодод илрээд буй халдварын тоо 1380 байгаа бол нийслэл хотод нийт 1054 тохиолдол бүртгэгдээд байна.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эгзэгтэй цэгийн 234 хүнээс шинжилгээ хийхэд хоёр хүнээс илэрсэн нь Амгалан амаржих газрын сургалтын ажилтан болон төрсөн эмэгтэй байна.

Зөвхөн өчигдөр ойрын хавьтал 250 хүнийг илрүүлж тусгаарлалаа. Амгалан амаржих газрын ойрын хавьтлын тандалтууд үргэлжилж байна. Хоёрдагч хавьтлын тоо 288-аар нэмэгдсэн. Нийт ойрын хавьтлуудын 21 хувь нь халдвар авч байна. Монгол шир ХК-ийн 18 хүнээс халдвар илэрсэн ба тэдгээр хүмүүсийн гэр зургаан дүүргийн 12 хороонд байна" гэлээ. 

 

 

 

 

0 сэтгэгдэл байна.