Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.02.14. 11:33 135 0

16-нд 24 бөөний төв нээгдэх ч иргэд олноор үйлчлүүлж болохгүй

Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хүнсний зах, худалдаа, бөөний төвүүдийг энэ сарын 16-нд нээх талаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Хөл хорионы 12 хоногийн хугацаанд хүнсний хомстол үүсгэхгүйн тулд хүнсний бөөний төв, захуудыг шат дараалалтай нээхээр төлөвлөсөн. 

Түгээлтийн аж ахуй нэгж байгууллагууд хүнсний бараа бүтээгдэхүүнээ татаад хүнсний дэлгүүрүүдэд түгээх учир бөөний төв, захаар иргэд үйлчлүүлэх боломжгүй.  Хоёрдугаар сарын 16-н гэхэд дараах 24 бөөний төв нээгдэх ба цаашид 18, 20, 23-наас гэсэн шатлалаар 49 бөөний төв нээгдэнэ. Түгээлтийн 287 ААН нээгдэх ба тэдгээрийн 10-15 хувийн квот бүхий ажилчид болох нийт 26 мянга орчим хүн ажиллана. Иргэд хүнсний бөөний төвүүдэд очиж хүнсээ авахгүй зөвхөн гэрийнхээ ойр дэлгүүрээр үйлчлүүлнэ гэлээ. 

Энэ салбарт ажиллаж байгаа бүх хүн PCR шинжилгээг өгсөн байх шаардлагатай. Хоёрдугаар сарын 16-нд нээгдэх 24 зах бөөний төв, 597 хүнсний үйлдвэрүүд байгаа ба ажилтнууд нь өнөөдрөөс шинжилгээг өгнө. Тэднийг шинжилгээнд хамруулах 12 сургуулийн байршил бүхий цэгүүдийг ажиллуулж байна. 

0 сэтгэгдэл байна.