Онцлох мэдээ / Хөндүүр сэдэв
22
2021.02.14. 15:54 205 0

Байшин шатаж, гурван иргэн галд өртөн амиа алджээ

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны "Булаг”-ийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 13-ны өдрийн 10:02 цагт онцгой байдлын албан хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 10:06 цагт очиход иргэн Б-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.

Харамсалтай нь уг гал түймэрт иргэн 53 настай иргэн, эмэгтэй Ө, 49 настай иргэн, эрэгтэй Б болон гурван настай, эрэгтэй Ч нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Төстэй мэдээ

0 сэтгэгдэл байна.