Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.02.15. 11:54 212 0

Азын дугаар 50 мянган төгрөгийн дэнчингээс 427 сая төгрөг хүрэв

Авто тээврийн үндэсний төвөөс "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарласан.

Дуудлага худалдаа өнөөдөр буюу хоёрдугаар дугаар сарын 15-ны өдрөөс гуравдугаар сарын 26-ны өдрийн хооронд auction.transdep.mn сайтаар үргэлжилж байна.

Дуудлага худалдаанд оролцогчид барьцаа 50,000 төгрөг төлөн оролцсон бөгөөд дуудлага худалдааны үеэр 0001 УАР дугаар 427 сая төгрөгт хүрч зарагдсан байна.

Одоогоор дуудлага худалдаагаар

  • 1771 УАР
  • 0011 УАР
  • 0101 УАР
  • 4141 УАР
  • 0041 УАР
  • 1001 УАР
  • 0071 УАР
  • 7171 УАР
  • 1441 УАР
  • 0001 УАР дугаарууд олгогдоод байна.

Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана.

Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, "Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажих юм.

0 сэтгэгдэл байна.