Онцлох мэдээ / Улс төр
22
2021.02.15. 12:07 1 034 1

Эхний ээлжид Pfizer болон AstraZeneca вакцин оруулж ирнэ

 

Засгийн газраас энэ сарын 23 буюу бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сулруулахтэй зэрэгцэн иргэдээ вакцинжуулж эхэлнэ гэж мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор хаанаас ямар вакцин оруулж ирсэн иргэдээ вакцинжуулах, вакцины хадгалалт, тээвэрлэлтэд хэрхэн анхаарч байгаа зэрэгт Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариулт өглөө.

Тэрбээр "Энэ сарын 23-наас иргэдээ вакцинжуулж эхлэх төлөвлөгөө гаргасан. Манай улсын хувьд дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ, хэлэлцээ хийж байгаа. Эхнээсээ заримынх нь тээвэрлэлтийг төлөвлөөд ажиллаж байна. Эхний ээлжид Pfizer болон AstraZeneca вакцин орж ирнэ. ХӨСҮТ-д вакцин хадгалах бүх нөхцөлийг бүрдүүлсэн. Pfizer вакциныг -70 градуст хадгалах ёстой. Энэ шаардлагыг хангасан агуулах, тоног төхөөрөмжийг бүрэн хангасан.

"Ковакс" хөтөлбөрийн санхүүжилтээр хүн амынхаа 20 хувийг вакцинжуулна. Нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна. Үлдсэн хувийг нь бусад санхүүжилтээр шийдвэрлэх ёстой. Энэ асуудал бүрэн шийдэгдэж Сангийн яаман дээр батлагдсан. Яагаад нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах гэж байгаа вэ гэхээр 0-18 насны нэг сая 200 мянган хүн бий. Вакцинууд маань 16, зарим нь 18-наас дээш насны хүнд хийнэ гэсэн зөвлөмжтэй. Тиймээс хүн амын 60 хувь гэж үзэж байгаа юм" гэлээ.

 

1 сэтгэгдэл байна.

Иргэн
2021.02.16 09:37
Хаанахын хороо алах гэж байна