Онцлох мэдээ / Улс төр
22
2021.02.16. 17:48 3 574 12

Л.Оюун-Эрдэнэ: Би вакцины анхны тунг тариулж, иргэдээ вакцинд хамрагдахыг уриална

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өглөө /2021.02.16/ ХӨСҮТ-д ажиллаж, коронавирусний вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдлыг шалгаж байна.

Монголд оруулж ирэх коронавирусний  вакцины хамгийн эхний тунг Ерөнхий сайд өөрөө хийлгэнэ гэсэн юм. Дэлхий нийтийн хувьд гол эрсдэл болоод буй коронавирусний эсрэг вакцин хөгжүүлэлт бусад вакцинтай харьцуулахад богино хугацаанд хийгдсэн нь олон улсын түвшинд зарим эрдэмтэн, судлаачдаас шүүмж дагуулсаар байгаа.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд улсдаа авчирсан вакцины хамгийн эхний тунг хийлгэх нь вакциныг аюулгүй гэдгийн баталгаа болох бөгөөд ард иргэдээ вакциндаа товлолын дагуу идэвхтэй хамрагдахыг уриалсан үйл явдал гэж тэрбээр үзэж байна.

12 сэтгэгдэл байна.

Зочин
2021.02.16 18:29
Өөрөөсөө эхлээд засгийн газрын гишүүдээ вакцинжуулах, их хурлын дарга ч гэсэн өөрөө вакцин эхэлж хийлгээд гишүүдээ хамруулах хэрэгтэй. Тэгж байж иргэд вакцин хийлгэх итгэл үнэмшилтэй болох байх шүү
иргэн
2021.02.16 18:29
Вакцин таригдсанаас хойш үүсэх дархлааны хугацаа ямар бол хэдэн сар эсвэл жил үү Ковид ~19 дахин өвчлөхгүй гэсэн баталгаа ЭМЯ өгөх үү
Зочин
2021.02.16 18:39
Ард олныхоо төлөө гэсэн сэтгэл нь юм даа, манай зарим хүмүүс алах гэж байгаа юм шиг сүйдтэй маягтай юм, дэлхийн 200-аад сая хүн хийлгэчихээд байхад, улс орнууд юу гэж л хамгийн түрүүнд хамаг юмыг нь хамгаалж тэмцэж байгаа эмч сувилагч, цагдаа, онцгойхноо устгачихья гэж бодохов дээ
Oogii
2021.02.16 19:22
turiin 3 undurlug ih hurliin gishuud zasgiin gazriin gishuud UOK iinhon ehelj urialj hiilgeh heregtei. daraa ni ard tumen hiilgene.
Э
2021.02.16 20:05
76 Г БҮГДИЙГ НЬ ХАМРУУЛСАНЫ ДАРАА АРД ИРГЭД
Зочин
2021.02.16 20:19
Эхлээд сайд араас 76 тэгээд уок тэгээд нок ингээд явчуул арай шудрага болох бишүү
эмээ
2021.02.16 21:09
ИХ ХУРЛЫН 76 ГИШҮҮН , САЙД НАР БИЁЭРЭЭ ҮЛГЭРЛЭН ҮЗҮҮЛЭХ ЁСТОЙ.
зочин
2021.02.16 22:38
өөрсдөө эхлээд хийлгэнэ л гээд байх....яг хийлгэсэн эсэхийг нь бас хийлгэж байгаа нь бидэнд хийх гээд байгаа вакцин мөн эсэхийг нь яаж мэдэх юм...
Зочин
2021.02.16 22:51
За болио шинэ жилийн оргилуун дарс шиг гаднах цаас нь тэрийг нь солих блгүй
Цэцүү
2021.02.17 02:11
Мундаг бн
Зочин
2021.02.17 09:00
Ямар вакцинаас эхлэхийг нь л харцгаая даа!!!
enhee
2021.02.20 08:30
хүний эрх хийлгэх хийлгэхгүй нь Хятадыг дагаж болохгүй ,цөөхөн хүн амтай бид нар шиг улс вакцин тийм их хэргтэй гэж үү,Дэлхий нийтээрээ болохгүй тариулсан хүмүүс нь нас барж бн,15 жилийн дараа баталгаатай болно,гэж байгаа хүнд хэцүү үед таарамжгүй гэж үзэж байнааа,Тэгээд танийг бид дагахгүй шүү шууд хэлье ,