Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.02.16. 10:06 116 0

Өнөөдрөөс зах, худалдааны төвүүд нээж байгаа ч иргэдэд үйлчлэхгүй

Хүнсний зах, худалдаа, бөөний төвүүдийг өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 16-наас эхлэн шат дараалалтай нээхээр болсон.

Хөл хорионы 12 хоногийн хугацаанд хүнсний хомстол үүсгэхгүйн тулд хүнсний бөөний төв, захуудыг шат дараалалтай нээж буй бөгөөд иргэд зах, худалдааны төвөөр үйлчлүүлэхгүй байх шийдвэр гараад байгаа билээ. 

Хоёрдугаар сарын 16, 18, 20, 23-наас гэсэн шатлалаар дараах 49 хүнсний бөөний төвийг нээнэ. Хүнсний үйлдвэрлэлийн 597 үйлдвэр, түгээлтийн 287 ААН нээгдэх ба тэдгээрийн 10-15 хувийн квот бүхий ажилчид болох нийт 26 мянга орчим хүн ажиллаж, 9000 гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм байна. 

2021 оны 02-р сарын 16-нд нээх зах, худалдааны төвүүд

  1. Барс-1 зах
  2. Барс-2 зах
  3. Хороолол зах
  4. Орхон зах
  5. Таван Эрдэнэ зах
  6. Бест зах
  7. Лавай худалдааны төв
  8. Хулхан худалдааны төв
  9. Яармаг зах
  10. Их тойруу худалдааны төв
  11. Бүрд худалдааны төв
  12. Мөнх худалдааны төв
  13. Бүрэн плаза худалдааны төв
  14. Баянзүрх-2 худалдааны төв
  15. Натур худалдааны төв
  16. Жуков худалдааны төв
  17. Эко худалдааны төв
  18. Тэнгэр бөөний төв
  19. Өгөөж зах
  20. Сувдан тав худалдааны төв
  21. Худалдааны төв
  22. ЖМЖ худалдааны төв
  23. Алтай худалдааны төв
  24. Энхжин худалдааны төв

0 сэтгэгдэл байна.