Онцлох мэдээ / Дэлхий дахинд
22
2021.02.16. 23:45 629 0

Хятадад хуурамч вакцин үйлдвэрлэгч бүлэглэлийг баривчилжээ

Хятадад давсны уусмалыг рашаантай холин Ковид-19 халдварын эсрэг вакцин хэмээн худалдаалж байсан бүлэглэлийн удирдагчийг баривчилсан тухай BBC агентлаг мэдээлсэн байна.
Конг нэртэй эрэгтэй нийтдээ 58 мянга гаруй хуурамч вакцин хийснээ хүлээн зөвшөөрчээ. Конг болон түүний багийнхан давсны уусмалаас 18 сая юаний ашиг олсон болохыг ч олж тогтоожээ. Эдгээрээс 600 вакцины багцыг өнгөрсөн арваннэгдүгээр сард Хонконг руу илгээсэн байна. Вакциныг жинхэнэ үйлдвэрлэгчдийн дотоод сувгаар дамжуулан худалдаж авсан бүтээгдэхүүнтэйгээ холин худалдаалж байжээ. Үүний зэрэгцээ гэмт хэрэгтнүүд өөрсдийн тарилгын хөтөлбөрийг хэрэгжүүлж, тосгоны эмч нараар дамжуулан гэр, машиндаа хуурамч бүтээгдэхүүнээр иргэдийг дархлаажуулах нэрээр хууран мэхэлж байсан байна. 

0 сэтгэгдэл байна.