Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.02.17. 11:21 152 0

А.Амбасэлмаа: 28 хүнээс коронавирус илэрлээ

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хамтарсан өнөөдрийн ээлжит мэдээллээ хийж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 38409 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 28 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын болон "Нэг хаалга, нэг шинжилгээ"-нээс илэрлээ. Өөрөөр хэлбэл, "Нэг хаалга, нэг шинжилгээ"-нээс нэг хүнээс халдвар илэрсэн байна. Ингээд тус шинжилгээгээр халдвар авсан батлагдсан тохиолдол 27 болж байна" гэв. 

Түүнчлэн "Хүн амынхаа дунд халдварыг алдаагүй гэдэг нь "Нэг хаалга, нэг шинжилгээ"-нээс харагдаж байна. ХӨСҮТ-өөс 17 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт 654 хүн эмчлэгдэж байна. Хоёр хүний биеийн байдал маш хүнд, зургаан хүний биеийн байдал хүнд, 84 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Ойрын хавьтал 799 хүн байна. Хоёрдагч хавьтал 1551 хүн байна. "Цахиур төмөр" ХК-ийн халдварын голомт идэвхтэй байна" гэсэн юм. 

0 сэтгэгдэл байна.