Онцлох мэдээ / Улс төр
22
2021.02.17. 12:05 464 0

С.Амарсайхан: Ирэх сарын 01-нээс танхимын хичээлийг эхлүүлэх нь өндөр эрсдэлтэй

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх нь маш их эрсдэлтэй гэсэн байр суурийг УОК-ын өргөтгөсөн хуралдаанаар илэрхийлсэн байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ирэх сараас танхимын хичээлийг сонголттой хичээллүүлэх талаар танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд оруулахаа илэрхийлсэн.

Гэвч энэ саналыг УОК-ын дарга дэмжин, албан ёсны байр суурь илэрхийлээгүй болохыг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлсэн юм.

Тэрбээр "Өчигдөр болсон УОК-ын өргөтгөсөн тавдугаар хуралдаанаар Шадар сайд танхимаар хичээллүүлэх нь хүүхдэд маш их эрсдэлтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажил энэ сарын сүүлээр эхэлнэ. Ингээд гурав, дөрөвдүгээр сард дархлаажуулалт үргэлжилнэ. Энэ нь нэг талаар эрсдэлтэй цаг хугацаа болох тул танхимаар хичээллүүлэх нь хүүхдэд эрсдэл үүсгэж байгаа юм” гэлээ.

0 сэтгэгдэл байна.