Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.02.18. 20:05 121 0

Ц.Ганзориг: Энэ сарын 22-нд вакцины эхний ээлж бууна

Хоёрдугаар сарын 22-нд  Ковид19-ийн эсрэг вакцины эхний хэсэг Монгол Улсад тусгай үүргийн нислэгээр бууна гэж Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг хэллээ. 

Тодруулбал, Астразенека вакцины 150 мянган тун вакцин ирэх бөгөөд энэ нь нэг хүнд 2 тунгаар тооцох юм бол 75 мянган хүн хамрагдах боломжтой ажээ. Эхний ээлжид вакцинд эрүүл мэндийн байгууллага, онцгой байдлын ажилтнуудад хамруулахаар тооцоолоод байгаа билээ. 

0 сэтгэгдэл байна.