Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагт хуралдаж хөл хорионы дэглэм сулруулах болсонтой холбоотойгоор мэдээлэл хийж байна. Гуравдугаар сарын 10-наас танхимын сургалтыг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байгаа тухай онцоллоо.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан: "Нэгдүгээрт, 12 хоногийн хугацаанд Нэг өрх-нэг шинжилгээ зохион байгууллаа.
Хоёрдугаарт, иргэдээ вакцинжуулах ажлыг эхлүүлэхээр зохион байгуулж байна.
Гуравдугаарт, хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн аль болох ажил амьдралын хэвийн горимд шилжихтэй холбоотой ААН-үүдийн хэвийн ажиллах журмыг боловсруулаад байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цар тахлын түвшинд шилжүүлж байна. Цар тахлын 4 түвшинд хуваасан. Үүнд
- Улаан-4 р түвшин-халдвар хүн амын дунд тархсан
- Улбар шар-3 р түвшин -голомтолсон халдвар
- Шар-2 р түвшин-голомт алаг цоог
- Ногоон-1 р түвшин.
ААН-үүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн явуулна. 14 чиглэлийн 86 байгууллагыг оролцуулж түр журам боловсруулаад байна" гэлээ.
0 сэтгэгдэл байна.