Онцлох мэдээ / Улс төр
22
2021.02.22. 11:47 89 0

УИХ-ын гишүүд "Авлигын эсрэг бүлэг" байгууллаа

Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд УИХ-д "Авлигын эсрэг бүлэг”  байгуулсан байна. Тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар санаачлан, нэр бүхий гишүүдийн хамт авлигын эсрэг эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн биелэлтэд хяналт тавих, холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээр "Авлигын эсрэг бүлэг” байгуулан ажиллахаар болсон байна.

"Транспэрэнси интернэшнл” байгууллага 2020 оны авлигын төсөөллийн индексийг өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр олон нийтэд зарласан. Энэ удаагийн жагсаалтад Монгол Улс 111 дүгээр байрт жагссан юм.

2020 оны Авлигын төсөөллийн индексийн дүнгээс авлига нь КОВИД-19 цар тахлын эсрэг арга хэмжээг үр дүнгүй болгож, улс орнуудын ардчиллыг ухрааж, дэлхий даяарх цар тахлын эсрэг тэмцлийг удаашруулж байна гэж дүгнэсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв

0 сэтгэгдэл байна.