Онцлох мэдээ / Улс төр
22
2021.02.23. 19:19 105 0

Ерөнхий сайд коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэх гэж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 11:30 цагт КОВИД-19 халдварын эсрэг дархлаажуулалтын вакцины анхны тунг хийлгэх гэж байна. 

БНЭУ-аас буцалтгүй тусламжаар ирсэн 150 мянган хүн тун "Астразенека" вакциныг өчигдөр хүлээн авсан билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг вакцинжуулалтад хамгийн эхэнд орох бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд түүний дараа хийлгэж эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа уриалах юм. 

Эхний ээлжийн вакцинжуулалтад эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг албан хаагчид хийлгэнэ.

0 сэтгэгдэл байна.