Онцлох мэдээ / Улс төр
22
2021.02.24. 18:34 196 0

Засгийн газар танхимын хичээлийг эхлүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан  өнөөдөр /2021.02.24/ Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар гуравдугаар сарын 10-нээс ерөнхий боловсролын сургуулийг танхимаар хичээллүүлэх эсэхийг хэлэлцэж буй аж. 

Мөн МСҮТ-ийг эхлүүлэх хуваарийг гаргах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Харин их, дээд сургуулийн танхимын хичээлийг дөрөвдүгээр сараас эхлүүлэх тухай хэлэлцэж байна. Өмнө долоон хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудыг танхимаар, нийслэлд цахимаар хичээлийг үргэлжлүүлэх саналыг Засгийн газрын хуралдаанд оруулах болсноо мэдэгдсэн юм. Энэхүү шийдвэрийг "Нэг өрх-нэг хаалга” шинжилгээнд үндэслэн гаргана хэмээж байсан.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Бүх шатны боловсролын сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг танилцуулж байгаа юм.

 

Хатуу хөл хориог цуцалсантай холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хийж байгаа талаар УОК-оос мэдээлсэн.

Халдварын голомтгүй орон нутагт гуравдугаар сарын 01-нээс, нийслэлд гуравдугаар сарын 10-наас танхимын сургалтыг эхлүүлэх хувилбар яригдаж байгаа боловч одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байна. 

0 сэтгэгдэл байна.