Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.02.24. 19:19 102 0

ЭМЯ: 32 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллийг хийж байна. 2021.02.23-ны өдөр 26058 хүнд шинжилгээ хийснээс 32 халдвар илэрсэн бөгөөд Нэг хаалга нэг шинжилгээнээс 9 тохиолдол илэрснийг ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 

Тэрбээр, өчигдөр 32 хүнээс шинээр халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 2,755 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Улаанбаатар хотын хэмжээнд голомтлон тархсан халдвар 1914 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагийн хугацаанд 67 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Улсын хэмжээнд нийт 2755 тохиолдол батлагдсанаас 2070 нь буюу 75.1 хувь нь эдгэрсэн байна. Одоогоор нийт 670 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал маш хүнд 1, хүнд 7 хүн байна.

Сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдлын байршлыг танилцуулбал,

  • БГД-т 3,
  • БЗД-т 10,
  • СБД-т 2,
  • СХД-т 6
  • ХУД-т 9,
  • ЧД-т 2 хүнээс халдвар илэрсэн. 

"Нэг хаалга-нэг шинжилгээ"-ний хүрээнд Баянзүрх дүүргийн 5, 6, 12 дугаар хороонд шинэ тохиолдлууд бүртгэгдсэн" гэлээ. 

0 сэтгэгдэл байна.