Онцлох мэдээ / Улс төр
22
2021.02.24. 21:23 860 0

ЗГ: Орон нутгийн ЕБС-ыг ирэх сарын 10-наас оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Боловсрол, шинжлэх ухааны яам: 
 
Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагаа теле, цахим хэлбэрээр үргэлжилнэ. КОВИД-19 халдварын цар тахлын нөхцөл байдлыг харгалзан Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын зөвлөмж, чиглэлийг үндэслэн нийслэлд танхимын сургалтыг эхлүүлэх хугацааг товлоно.
  • Цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр бэлтгэлээ хангасан байна.

Хэдийгээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ажил, амьдрал, бизнесийн хэвийн горимд оруулж, дархлаажуулалт эхэлсэн ч энэ нь цар тахлын аюул ард хоцорсон гэсэн үг биш. Иймээс хатуу хөл хорио тогтоосон 12 хоногт голомтыг хумьж, тархалтыг зогсоох чиглэлээр хийсэн ажил болон "Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үр дүнг бататгах, эрсдэлээс сэргийлэх, халдварын нөхцөл байдал зэргийг харгалзан тухай бүрт нь шийдвэрлэхээр болов хэмээн ЗГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 сэтгэгдэл байна.