Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.02.26. 23:37 151 0

Зорилтот бүлгийн 35 хувийг вакцинд хамрууллаа

Манай улс 4926 буюу зорилтот бүлгийн 35 хувийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулаад буйг ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ.
Голомтонд ажиллаж, эмчилж буй ажилчид, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн эмнэлгийн ажилтнуудыг дархлаажуулж байна. Зонхилон илэрч буй шинжүүд:
Халуурах шинж илрэх, 
толгой өвдөх,
тариулсан газар хөндүүрлэх, 
үе мөч өвдөх, 
ядрах,
хүнд бие арзайх,
хүнд дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн байна.
Эдгээр урвал илрэх нь дархлаа тогтож байгаагийн шинж тэмдэг юм. Гэвч энэ нь 3-аас дээш хоног үргэлжилбэл эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.  Дархлаажуулалтыг хийхдээ дараах 3 шатаар хэрэгжүүлж байна. Үүнд:
Эмчид үзүүлнэ
Вакцин хийлгэнэ
Хийлгэсний дараа 30 минут эмчийн хяналтад байлгаж ажиглаж буй учраас бусад товлолын вакцин хийхээс удаан хугацаа шаардаж буй аж.
Нийслэлд дараах 39 цэгээр дархлаажуулалт хийж байна.

0 сэтгэгдэл байна.