Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.02.28. 21:23 86 0

ЭМЯ: Халдвар авсан өвчтөнүүдийн 77 хувь нь эдгэрээд байна

Эрүүл мэндийн яамнаас сүүлийн 24 цагийн нөхцөл, байдал ковид-19-ийн халдварын талаарх мэдээллийг хийж байна. Сүүлийн 24 цагт 66 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа хэмээсэн юм. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 2249 буюу халдвар авсан өвчтөнүүдийн 77 хувь нь эдгэрээд байна.

  • ХӨСҮТ
  • Цэргийн төв эмнэлэг
  • Эх, нярай, эмэгтэйчүүдийг 2-р төвд нийт 643 хүн эмчлүүлж байна.

Өнөөдөр 41 тохиолдол бүртгэгдсэнээр Монгол Улсад нийт халдвар авсан хүний тоо 2907 боллоо. Бүртгэгдсэн 41 тохиолдлын 40 нь Улаанбаатар хотоос, 1 нь Алтанбулаг боомтоор татан авалтаар ирсэн хүн байна.  

Тохиолдлын тоо буурахгүй, халдварын нөхцөл байдлын үзүүлэлтүүд сайжрахгүй байгаа тул дэглэмээ чанд барих шаардлагатай болохыг ЭМЯ-наас анхааруулав. Амны хаалт тогтмол зүүх, ажлынхаа өрөө тасалгаанд агаар оруулах. Бие биенээсээ зай барихыг шаардаж иргэний үүргээ биелүүлэхийг зөвлөж байна. 

0 сэтгэгдэл байна.