Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.03.1. 11:51 122 0

ЭМЯ: Иргэд төлбөрөө төлөөд, вакцинд сайн дураар хамрагдах боломжтой

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Хувийн байгууллагуудын оруулж ирсэн вакциныг иргэд төлбөрөө төлөөд хийлгэх боломжтой" хэмээлээ. 

Тэрбээр "Хувийн байгууллагууд вакциныг эрүүл мэндийн тухай, эм эмнэлгийн хэрэгслийн тухай, дархлаажуулалтын тухай хуулийн хүрээнд оруулж ирэх боломжтой. Хувийн байгууллагуудын оруулсан ирсэн вакциныг иргэд сайн дураар хийлгэж болно. Тодруулбал, иргэн өөрийн сайн дураар, төлбөрөө төлөөд дархлаажуулалтад хамрагдах боломж бүхий хуультай гэсэн үг.

Харин улсаас эхний ээлжид эрэмбэлэн ангилалт хийж эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд гэх мэт халдварын эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж байгаа хүмүүсийг эхэлж дархлаажуулж, дараа дараагийн бүлгийг үе шаттайгаар үнэ төлбөргүй хамруулна. Одоогоор 16 байгууллагын 8000 гаруй хүнд дархлаажуулалт хийгээд байна. 

0 сэтгэгдэл байна.