Онцлох мэдээ / Сонин хачин
22
2021.03.2. 10:22 122 0

"Tom & Jerry" -ийн шинэ хувилбар орлогоороо тэргүүлж байна

Алдарт "Tom & Jerry" хүүхэлдэйн киноны шинэчилсэн хувилбар Хойд Америкийн "Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ. Багачуудын дуртай тус хүүхэлдэйн баатруудын шинэ түүх өнгөрсөн амралтын өдрүүдэд 13.7 сая ам.долларын орлого олсон байна.

Харин дэлхий даяар 33.1 сая ам.долларын орлоготой байсныг "Comscore” мэдээллээ. Ингэснээр цар тахал дэгдсэнээс хойших нээлтээ хийсэн кинонуудаас орлогоороо хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн "Wonder Women 1984" кино одоогоор тэргүүн байранд явж байгаа юм.

 

0 сэтгэгдэл байна.