Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.03.3. 19:42 141 0

ЭМЯ: 32 хүнээс халдвар илэрснээс нэг хүнийх нь халдварын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байна

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 17529 хүний шинжилгээний хариу гарч, 32 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 3032 болж байна. Үүний 2513 нь дотоодоосоо халдвар авсан хүмүүс аж. 

Шинээр бүртгэгдсэн 32 тохиолдол нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Эдгээр тохиолдлыг харьяаллаар нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт 14, Хан-Уул дүүрэгт 13, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Сүхбаатар дүүрэгт нэг тохиолдол бүртгэгдсэн байна. 32 тохиолдлын 31 нь өмнө нь илэрсэн тохиолдлуудын хавьтал юм байна. Харин нэг хүнийх нь халдварын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байгаа гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 30 хүн коронавирусийн халдвараа эмчлүүлж эмнэлгээс гарчээ. Одоогийн байдлаар 657 хн эмчлүүлж байгаагаас 57 хүний бие хүндэвтэр, долоон хүн хүнд, хоёр хүн нэн хүнд байдалтай байгаа ажээ. 

0 сэтгэгдэл байна.