Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.03.4. 11:10 128 0

МУГЖ Т.Ариунаа прокурор 72 цагийн дотор хариу өгөхгүй бол өлсгөлөн зарлана

"Ноёд" группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж, түүний эхнэр МУГЖ дуучин Т.Ариунаа нар хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өчигдрөөс /2020.03.03/ суулт хийж эхэлсэн. Тэд Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд дараах гурван шаардлагыг хүргүүлсэн юм. Шаардлага биелүүлэхгүй бол өлсгөлөн зарлахаа мэдэгдэв.

  • БНХАУ-ын иргэний ₮47 тэрбумын мөнгө угаасан хэргийг шалгах
  • Өөрт учирсан ₮25 тэрбумын хохирлыг шийдвэрлүүлэх
  • Ёс зүйгүй прокуроруудыг шалга, хариуцлага тооцох

"Ноёд" группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж "Одоогоор биеийн байдал сайн байна. Шөнө -16-18 градус байсан. Хөдөлгөөнтэй байсан учраас даарсангүй. Сайн санаат, биднийг дэмжиж байгаа хүмүүс халуун арц, чацаргана, банштай цай хийж ирсэн. Монгол Улсад шударга ёс байдаг гэдгийг би мэдрүүлэхийг хүсч байна. Би өнгөрсөн 10 жилийн хугацаанд хууль бус үйл ажиллагаанд хэлмэгдсэн. 

Би 2011 оноос хойш 100 гаруй удаа өргөдөл гомдол гаргаж өгчээ. Нэг прокурор нь надаас 100 мянган ам.доллар өгөхийг шаардсан. Өргөдөл өгсний дараа эргээд 6 зүйл ангиар гүтгэсэн гэх мэт хэрэг үүсгэсэн. АТГ-аас гомдлыг маань шийдвэрлэсэн талаарх мэдэгдлийг албан ёсоор өгөөгүй байна. Тэд хүсвэл 3 цагийн хооронд шийднэ, хүсэхгүй бол 3 жил 30 жилийн турш ч сунжруулна. 72 цагийн дараа гэхэд хариу өгөхгүй бол өлсгөлөн зарлана. Одоогоор цахим болон гараар гээд биднийг дэмжсэн 6000 гаруй хүний гарын үсэг цуглараад байна" гэлээ. 

0 сэтгэгдэл байна.