Онцлох мэдээ / Спорт
22
2021.03.9. 08:38 285 0

Х.Эрдэнэт-Од ОУЖБХ-ны Удирдах зөвлөлд сонгогдлоо

Алдартай тамирчин, шилдэг дасгалжуулагч, МУГТ Х.Эрдэнэт-Од Олон Улсын Жүдо Бөхийн Холбооны удирдах зөвлөлд жүдо бөхийн дэлхий дахинд хөгжүүлэх зөвлөлийн захирлаар ажиллахаар боллоо. Ташкентын Их дуулга тэмцээний үеэр Олон Улсын Жүдо Бөхийн Холбооны удирдах зөвлөлийн хурал болжээ. ОУЖБХ Удирдах зөвлөлд нийт 17 хүн байдаг. Х. Эрдэнэт-Од дэлхийд жүдог хөгжүүлэх зөвлөлд Японы Олимпийн хорооны ерөнхийлөгч, жүдо бөхийн холбооны тэргүүн Ясухиро Ямашита болон Кодокан Жүдогийн их сургуулийн тэргүүн Харуки Уимуратай хамт ажиллахаар болжээ.


Х.Эрдэнэт-Од МУГТ Машбатын удирдлаган дор жүдо бөхийн анхны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, олимп, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд барилдаж Монголын эмэгтэй жүдочдоос анх удаа 2005 онд Египетийн Кайр хотноо болсон ДАШТ-ний 57 кг-ийн жинд хүрэл медаль хүртэж байсан юм.
 

Тэрбээр 4 жилд нэг удаа болдог Азийн спортын их наадмаас 1998 онд Тайландын Бангкокийн татамиас, 2002 онд БНСУ-ын Пусан хотноо болсон наадмаас хүрэл медаль хүртэж байжээ. Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байсан, 57 кг-ийн жингийн дэлхийн чансаанд дээгүүрт эрэмбэлэгдэж байсан алдартай тамирчин юм.
 

Х.Эрдэнэт-Од ОУЖБХ-ны Удирдах зөвлөлд сонгогдлоо

Х.Эрдэнэт-Од ОУЖБХ-ны Удирдах зөвлөлд сонгогдлоо


2008 онд зодог тайлж, үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах хугацаандаа эмэгтэй шигшээ багийг ахалж багийн бүрэлдэхүүнээс жүдо бөхийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, МУГТ Д.Сумъяа, дэлхийн аварга, МУГТ М. Уранцэцэг тэргүүтэй олон алдартай жүдочдийг төрүүлжээ.

Х.Эрдэнэт-Од ОУЖБХ-ны Удирдах зөвлөлд сонгогдлоо

Х.Эрдэнэт-Од ОУЖБХ-ны Удирдах зөвлөлд сонгогдлоо


Шилдэг тамирчин, алдартай дасгалжуулагч, МУГТ Х.Эрдэнэт-Од энэ цаг үеэс эхлэн дэлхийн тэргүүлэх спорт жүдо бөхийг хөгжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулахаар ОУЖБХ-ны зүтгэлтэн боллоо. ХАМТЫН ХҮЧ-АМЖИЛТ

0 сэтгэгдэл байна.