Онцлох мэдээ / Спорт
22
2021.03.14. 11:02 406 0

Ах дүү гавьяатын тухай "Дэлхийд данстай ах дүү хоёр" ном хэвлэгдлээ

Ардын багш, Гавъяат тамирчин, Мехико-1968 олимпын анхны хүрэл медальт Чимэдбазарын Дамдиншарав, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавъяат дасгалжуулагч Чимэдбазарын Насантогтох нарын амьдрал замналын тухай ном хэвлэгдлээ. 

Монгол улсад чөлөөт бөх, жүдо бөх хөгжсөн түүхийг хамарсан "Дэлхийд данстай ах дүү хоёр” хэмээх уг номыг Д.Төрмөнх зохиож, редактораар нь Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан, Ц.Одгэрэл нар ажиллажээ.

Номын дээжийг ах дүү хоёр алдартан Монголын үндэсний олимпын хорооны удирдлагуудад гардуулж, халуун яриа өрнүүллээ гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.

0 сэтгэгдэл байна.