Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.03.14. 11:33 155 0

Халдварын 128 тохиолдол бүртгэгдэж, иргэд дор бүрнээ хариуцлагатай байхыг анхааруулав

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Сүүлийн 24 цагийн байдлаар 17894 хүний шинжилгээний хариу гарч, коронавирусийн халдварын 128 тохиолдол бүртгэгджээ.

Эдгээрээс 127 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 122 хүн нь ойрын хавьтал байсан бол таван хүний халдварын эх уурхайг тодорхойлох тандалтын ажил үргэлжилж байгаа талаар мэдээллээ. Завхан аймагт дөрвөн тохиолдол, Төв аймагт 15 тохиолдол батлагдсан.

Өнөөдрийн байдлаар 943 хүн эмлэгдэж байгаагаас 872 хүний биеийн байдал хөнгөн, 63 нь хүндэвтэр, зургаан нь хүнд, хоёр нь маш хүнд байгаа аж.

0 сэтгэгдэл байна.