Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.03.15. 11:31 375 0

Шинжилгээний хариу нь гараагүй байхад Архангай руу зорчсон иргэнээс Ковид19 илэрчээ

Улаанбаатар хотоос өчигдөр Архангай аймгийн Хайрхан сум хооронд гурван иргэн хувийн автомашинтай зорчжээ. Тэдний нэг нь PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй гарч, улмаар замд явахад нь шинжилгээний хариу эерэг гарсан мэдээлэл ирсэн байна. 

Хайрхан сумын Онцгой комисс батлагдсан тохиолдлыг суманд нэвтрүүлэлгүй, халдвар хамгааллын дэглэм баримтлан буцаах үйл ажиллагааг зохион байгуулсан аж. Улмаар батлагдсан тохиолдлын дуудлагад шуурхай хариу арга хэмжээний мэргэжлийн баг ажиллаж, өвчтөнг хүргэх ажиллагааны баг өглөө 07.00 цагт Хайрханаас Улаанбаатар руу хөдөлсөн байна. Мөн ЗӨСТ-ийн Эцсийн халдваргүйтгэлийн баг, ЭМГ-ын ахлах тархвар судлаач Хайрхан суманд ажиллаж байгааг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэв. 

0 сэтгэгдэл байна.