Онцлох мэдээ / Эдийн засаг
22
2021.03.15. 13:03 221 0

Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийг банкууд олгож эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-нд тусгагдсан "Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл" олгогдож эхэллээ. 
Бизнес эрхлэгч иргэнд 50 сая хүртэл, НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид 500 сая хүртэл төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатайгаар олгох аж. 
Иргэд өөрийн харилцдаг аль ч арилжааны банканд хандаж зээл авах хүсэлтээ гаргах боломжтой. Одоогоор арилжааны банкууд хүсэлтийг хүлээн авч, шаардлагатай зээлийн материалыг бүрдүүлж, олголтыг хийж эхлээд байгаа юм байна.

0 сэтгэгдэл байна.