Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.03.17. 10:18 169 0

Сөүл-УБ чиглэлд нэмэлт нислэг үйлдэнэ

БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог харгалзан 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Сөүл-УБ чиглэлд "Корэйн Эйр" компаниар нэмэлт нислэг үйлдүүлэхээр шийдвэрлэлээ.
Уг нислэгээр 150 орчим монгол иргэнийг тээвэрлэх боломжтой бөгөөд уг нислэгээр ирэх иргэдийн бүртгэлийг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, УОК-ын Шуурхай штаб болон ГХЯ хийхгүй.
Иймд дээрх нислэгт хамрагдах хүсэлтэй иргэд өнөөдрөөс эхлэн УБ дахь "Корэйн Эйр" компанийн төлөөлөгчийн газрын 317100 утсаар эсвэл Солонгос дахь 02-2188-4677 дугаарын утас болон lmy@verygoodtour.com цахим шуудангаар шууд хандан мэдээлэл авах, тийзээ захиалах боломжтой аж.

0 сэтгэгдэл байна.