Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.03.17. 20:59 575 0

ЭМЯ: 130 хүнээс халдвар илэрч, 9 хүний халдварын эх уурхайг судалж байна

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Сүүлийн 24 цагийн байдлаар 16800 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын 130 тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 4340 боллоо.

Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт тохиолдлын 3131 нь эмчлэгдлээ. Нийт халдвар авсан хүмүүсийн 72 хувь нь эдгэрсэн. Шинээр халдвар иоэрсэн 130 хүний 129 нь дотоодод илэрсэн. Нэг тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Улаанбаатар хотод 129 тохиолдол нэмж бүртгэгдсэн. 

Халдвар илэрсэн хүмүүсийн 120 нь ойрын хавьтал байна. Есөн хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын ажил үргэлжилж байна. Халдварын эх уурхай нь тодорхойгүй иргэд Баянзүрх дүүргийн 4, 5 дугаар хороо, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Хан-Уул дүүргийн  5, 9, 21 дүгээр хороонд амьдардаг хүмүүс байна." гэлээ.

0 сэтгэгдэл байна.