Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.03.19. 11:28 83 0

ЭМЯ: Халдварын 160 тохиолдол бүртгэгдсэн тул иргэд хамгаалалтын дэглэмээ сайтар сахина уу

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдын талаар мэдээлж байна. Улаанбаатар хот бүхэлдээ халдварын эрсдэлтэй бүс болсон гэдгийг иргэд ойлгож, хариуцлагатай хандахыг мэдээллийн эхэнд анхаарууллаа. Сүүлийн 24 цагт 24482 хүнд шинжилгээ хийснээс шинээр 160 халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 4658 боллоо.  160 халдварын 140 нь ойрын хавьтлаас илэрсэн бол 19 тохиолдлын голомтыг хайж байгаа аж.

Дээрх 160 хүний 141 нь ойрын хавьтал бол 19 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүс БЗД-ийн 4, 14, 26 дугаар хороо, БГД-ийн 7, СБД-ийн 11, 12, СХД-ийн 3, 8, 25, 37 дугаар хороо,  ХУД-ийн 20 дугаар хороонд оршин суудаг байна. 

Ер нь Улаанбаатар хот бүхэлдээ том голомт болж, хаанаас ч халдвар авах эрсдэлтэй байгаа тул иргэд хамгаалалтын дэглэмээ сайтар мөрдөхийг ЭМЯ-наас санууллаа.

0 сэтгэгдэл байна.