Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.03.21. 10:53 365 0

Долоон байршилд хэсэгчлэн хөл хорио тогтоогоод байна

Коронавирусийн халдвар олноороо илэрсэн байршлуудыг хамгаалалтад авч хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоож байгаа юм. Өчигдрийн 14:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд долоон байршилд хөл хорио тогтоож, хамгаалалтад авчээ.

  1. Чингэлтэй дүүргийн зургаадугаар хороо Их тойруу 52 дугаар байр,
  2. Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо 20 дугаар байр,
  3. Чингэлтэй дүүргийн зургаадугаар хороо 32 дугаар байр,
  4. Налайх дүүрэг тавдугаар хороо 71 байрны хоёрдугаар орц,
  5. Налайх дүүрэг тавдугаар хороо 71 байрны дөрөвдүгээр орц,
  6. Налайх дүүрэг тавдугаар хороо 72 байр дөрөвдүгээр орц,
  7. Сүхбаатар дүүрэг 10 хороо 86А байр.

0 сэтгэгдэл байна.