Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.03.21. 21:46 194 0

Ирэх сард төлөвлөгдсөн тусгай үүргийн 12 нислэгийн хуваарь

Манай улс ирэх дөрөвдүгээр сард Сеул, Токио, Стамбул, Франкфурт зэрэг хот руу тусгай үүргийн 12 удаагийн нислэг үйлдэж, 2000 орчим иргэнээ авчрахаар төлөвлөжээ. 

Цар тахал дэгдэж хил хаагдсанаас хойш манай улс 30 гаруй мянган иргэнээ татан аваад байна. Татан авалтыг ирэх сард үргэлжлүүлээд тавдугаар сараас хил нээх төлөвлөгөөтэ байгаагаа Засгийн газар зарлаад байгаа билээ.

Монгол Улс 2020 оны эхний 11 сарын байдлаар дотооддоо халдваргүй байсан бол өдгөө дотоодын халдварын тоо 4900 гаруйд хүрээд байгаа юм.  

Ирэх сард төлөвлөгдсөн тусгай үүргийн 12 нислэгийн хуваарь

 

0 сэтгэгдэл байна.