Онцлох мэдээ
22
2016.01.20. 11:26 634 0

Ипотекийн зээл олгогдож эхэлнэ

УИХ-ын 27 гишүүний санаачилсан хуулийн төсөл 86,5 хувийн саналын дэмжлэгтэйгээр батлагдсан юм. Ингэснээр өнгөрсөн оны 12-р сараас эхлэн гацаанд ороод байсан жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох боломжтой болсон юм. Арилжааны банкууд орон сууц зээлээр авах шалгуурт тэнцсэн, материалаа бүрдүүлсэн иргэдэд 70 орчим тэрбум төгрөгийн зээлийг өнөөдрөөс эхлэн олгох болж байгаа юм. Харин зарим иргэдийн дунд зээлийн хүүг 5 болгон бууруулсан гэх мэдээлэл цацагдаж байгаа бол албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар эхний ээлжинд иргэдэд 8 хувийн хүүтэй зээл олгох боломжтой, 5 хувийн хүүний тухай асуудлаар ирэх хавар Засгийн газартай гэрээ хэлэлцээ хийж асуудлыг шийдэж чадсан нөхцөлд хэрэгжиж эхлэх төлөвтэй байгаа гэсэн мэдээллийг өгч байна. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам, Засгийн газар, Монгол банктай гурвалсан гэрээ байгуулж, тохиролцож чадвал ирэх оны 4-р сар гэхэд орон сууцны зээлийн хүүг 5 хувьд хүргэх, өмнө нь авсан 8 хувийн зээлтэй иргэдийн зээлийг автоматаар 5 хувьд шилжүүлэх тухай асуудлыг ч хөндөн тохиролцох тухай асуудал яригдаж байгаа юм байна.

0 сэтгэгдэл байна.