Онцлох мэдээ
22
2016.02.4. 15:51 325 0

Эрдэнэт компанийн нэхэмжлэл Лондонгийн шүүхэд унажээ

"Эрдэнэт компани 1995, 1996 онд хүчин төгөлдөр хэрэгжиж байсан гэрээний  дагуу Казакстаны Балхашмыс компанийн өртэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргасан. Балхашмыс хувийн  компани нь 1999 онд татан буугдсан. Эрдэнэт компани уг компанийн өрийг Казакстаны засгийн газар төлөх ёстой гэсэн  маргаан үүсгэсэн” гэж Английн худалдааны шүүхээс гаргасан мэдэгдэлд дурьдагджээ. 2014 оны 12-р сард Эрдэнэт уул уурхайн компани Казакстаны Засгийн газрыг Английн худалдааны шүүхэд өгсөн юм. Казакстаны засгийн газар Монгол улстай хэд хэдэн удаа хэлэлцүүлэг хийснээр уг шүүхээр маргаанаа таслуулахаар санал нэгдсэн юм. 2016 оны 2-р сарын 2-нд болсон  шүүх хуралдаанаар Казакстаны  засгийн газар Эрдэнэт компанийн нэхэмжлэлийг хүлээн авах шаардлагагүй гэсэн шийдвэрийг гаргасан байна.  Мөн шүүхээс Эрдэнэт компанийг Казакстаны засгийн газарт  хууль зүйн үйл ажиллагааны зардал болох 200,000 фунт стерлинг төлөх үүргийг ноогдуулсан байна. Эрдэнэт компани уг шүүхийн шийдвэрийг давж заалдаж чадахгүй юм байна. Учир нь уг хуралдаанаар давж заалдах хэтийн төлөв хангалтгүй гэсэн дүгнэлтийг үйлджээ.

0 сэтгэгдэл байна.